Skip to main content

Гал тогоо

Гал тогооны захиалгын гүйцэтгэл

Алхам 1.

  • Касс хэсгээс захиалга хийж баталгаажуулна.

Zurag-389

Алхам 2.

  • Applications > Гал тогоо > Гал тогоо 1

Нээлттэй захиалгуудыг уг хэсгээс шүүлт хийх болон он сар өдөр цагаар хайж харах боломжтой.

Zurag-390

Алхам 3.

  • Гал тогоо 1 хэсэгт баталгаажуулалт хийсэн захиалгууд харагдана. Тухайн захиалга нь 5-р ширээн дээр зааланд хооллохоор захиалагдсан байна.
  1. Захиалгуудыг Хийж эхлэх товчин дээр дарж эхлүүлнэ.
  2. Хийгдэж байгаа гэсэн төлөв харагдана, мөн хугацаа тооцож эхлэх ба тухайн 2 захиалгыг хэдий хугацаанд гүйцэтгэж буйг харуулна. Бүтээгдэхүүнийг гүйцэтгэж дуусгасны дараа Дуусгах товчийг дарна.
  3. Бэлэн болсон захиалгыг зөөгч үйлчлүүлэгчид хүргэж өгөх үед Хүлээн авсан товчин дээр дарж захиалгыг дуусгана.

Zurag-391

Хэсэгчилэн захиалга биелүүлэх

  1. Тухайн хоолны нэрний ард байрлах ▶️- тэмдэг дээр дарж хоолыг хийж эхэлснийг тэмдэглэнэ.
  2. Бүтээгдэхүүнийг боловсруулсны дараа ▶️- тэмдэг дээр дарна
  3. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг ▶️- тэмдэг дээр дарж, дууссан төлөвт шилжинэ.

Zurag-392

Бүтээгдэхүүн боловсруулалтыг шалгах

  • Бүтээгдэхүүн шинээр нэмэхдээ буруу эсвэл алдаа гаргасны улмаас захиалсан хоол нь гал тогоо хэсэг рүү захиалганд ороогүй байх алдаа гардаг. Zurag-393

Шалгах: Шалтгаан нь тухайн бүтээгдэхүүнийг шинээр үүсгэх үедээ Боловсруулах эсэх хэсгийг идэвхижүүлээгүйгээс болж гал тогоо хэсэг рүү шилжээгүй болно.

Захиалгын төрлөөр таних

  • Бүтээгдэхүүн захиалахад Зааланд хооллох, Хүргэлт, Авч явах гэсэн 3 төрөлтэй. Захиалгын төрөл хэсгээс хэрэглэгч өөрт шаардлагатай сонголтыг хийж бүтээгдэхүүн захиалах боломжтой. Энэ захиалгыг гал тогоо хэсэгт таних тэмдгээрээ өөрчлөгдөж харагдана.

Zurag-395

Дууссан захиалгууд

  • Applications > Гал тогоо > Гал тогоо 1 > Дууссан
  • Дууссан захиалгууд нь дараах байдлаар харагдана.

Zurag-396