Хөдөлгөөн
Тайлбар: Шилжилт хөдөлгөөн хийгдсэн бараануудын бүртгэлийн жагсаалт буюу журнал болохоос тайлан биш. Хөдөлгөөн хэсэг нь орлого зарлага буцаалт гэх зэргийг нийтэд нь бүртгэх ба ямар бүтээгдэхүүн худалдан борлуулагдсан, ямар бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн ямар бүтээгдэхүүн буцаагдсан гэх мэт бараа материал доторх бүх бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг харуулах зорилготой.
Анхаарах: Нийт мөнгөн дүн тайлангаас зөрж болно.
Оролт: Оролт хэсэгт нийлүүлэгчээс ирсэн нийт бүтээгдэхүүний үнийг харуулна.
Гаралт: Гаралт хэсэгт Бүтээгдэхүүн худалдан борлуулсан нийт үнийн дүнг харуулна.
Нийт хөдөлгөөн
Олон үйлдэл хийдэг хөдөлгөөнүүд хураангуй байдлаар харагдана. Тухайн хөдөлгөөний урд байрлах ( + ) тэмдэг дээр дарснаар "Борлуулалт болон Борлуулалтын өртөг" гэх мэт үйлдлүүд харагдана.

Ширхэгийн бүтээгдэхүүний хөдөлгөөн
Жишээ: Coca Cola
Нөөц: Нөөц хэсэгт худалдан авсан бүтээгдэхүүнийг бүртгэнэ.
Анхаарах: Бүртгэсэн бүтээгдэхүүн харагдахгүй байвал дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах
Шинэчлэх- 🔄 тэмдэг дээр дарна уу
Coca cola 500ml-тэй ундаа эхний ээлжинд 95 ширхэгийг нэгж үнэ 2000₮-өөр бодож худалдан авалт хийсэн нь нийт дүнтэйгээ худалдан авалтын жагсаалтад орлоо.

Касс хэсгээс Coca cola 500ml ундаа 3 ширхэгийг борлуулж баталгаажуулах дарна

Баталгаажуулалт хийгдсэний дараа Нөөц хэсэгт 95-аас 92 ширхэг болж борлуулсан 3 ширхэг ундаа хасагдана

Харин Хөдөлгөөн > Гаралт > Борлуулалт болон Борлуулалтын өртөг гэсэн 2 байдлаар харагдана
- Борлуулалт: Бүтээгдэхүүнийг борлуулах дүн
- Борлуулалтын өртөг: Бүтээгдэхүүний өртгийн дүн
- Худалдан авалт: Нөөц дээр нийлүүлэгчээс худалдан авсан бүтээгдэхүүний мэдээлэл
- Хорогдол: Бараа бүтээгдэхүүний хорогдол хийгдсэн бүртгэл

Хорогдол:
- Хорогдол хийсэн тохиолдол Хөдөлгөөн хэсэгт бүртгэгдэнэ.
Хорогдол нь
Алдагдалхэсэгт нийт хорогдлын үнийн дүнгээр бүртгэгдэнэ.
Анхаарах: Бүтээгдэхүүн буцаасан тохиолдолд тухайн буцаагдсан оролт хэсэгт нэмэгдсэн бүтээгдэхүүнд шилжин орно

Хэмжээтэй бүтээгдэхүүний хөдөлгөөн
Анхаарах: Бүртгэсэн бүтээгдэхүүн харагдахгүй байвал дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах
Шинэчлэх- 🔄 тэмдэг дээр дарна уу
Жишээ: Eden 1L (Eden 50ml shot)
Нөөц: Нөөц хэсэгт худалдан авсан бүтээгдэхүүнийг бүртгэнэ.
-
Eden 1L хэмжээтэй архинаас 2 ширхэгийг худалдан авалтаар бүртгэсэн.
"Нөөц" хэсэгт бүтээгдэхүүн бүртгэгдэх ба "Хөдөлгөөн" хэсэгт мөн адил харагдана. Тухайн бүтээгдэхүүнээс 50ml хэмжээтэйгээр задгайгаар борлуулах үед "Нөөц" хэсгийн нийт бүтээгдэхүүнээс задгайгаар хасагдаж үлдэгдэл 950ml нь задгай бүтээгдэхүүнд бүртгэгдэж үлдэнэ.

Нийт хөдөлгөөн хэсэгт 2 төрлөөр бүртгэгдэнэ

- Борлуулалт: Бүтээгдэхүүнийг борлуулах дүн

- Борлуулалтын өртөг: Нэгж 50 мл бүтээгдэхүүний бодит өртгийг тооцсон дүн

Жинтэй бүтээгдэхүүний хөдөлгөөн
Анхаарах: Бүртгэсэн бүтээгдэхүүн харагдахгүй байвал дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах
Шинэчлэх- 🔄 тэмдэг дээр дарна уу
Жишээ: Будаатай Хуурганы Цагаан будаа
Нөөц: Нөөц хэсэгт худалдан авсан бүтээгдэхүүнийг бүртгэнэ.
-
10кг цагаан будаа худалдан авсан.
"Орц" буюу технологийн карт хэсэгт бүртгэгдсэн "Цагаан будаа, мах, хүнсний ногоо" гэх зэрэг орцууд автоматаар тооцож хасагдана. Зөвхөн будаатай хуурга хийхэд 325гр цагаан будаа ашиглагдана гэж тооцсон ба
Кассхэсгээс будаатай хуурга захиалахад нөөц хэсгээс 325гр цагаан будаа хасагдсан байдал харагдаж байна.

Нийт хөдөлгөөн хэсэгт хоолны захиалга нь 4 төрлөөр бүртгэгдэнэ.

- Борлуулалт: Бүтээгдэхүүнийг борлуулах дүн

- Борлуулалтын өртөг: Бүтээгдэхүүнийг боловсруулахад зориулсан материал болон түүхий эдийн тус тусын үнийн дүн

- Үйлдвэрлэл: Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэгдэж буй орцуудын нийт дүн

- Зарцуулалт: Бүтээгдэхүүний орцуудад зарцуулж буй дүн

Хүлээгдэж буй хөдөлгөөн
Анхаарах: Үйлдэл болон хөдөлгөөнүүд харагдахгүй байвал дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах
Шинэчлэх- 🔄 тэмдэг дээр дарна уу
Хэрэв Нөөц хэсгийн дуусах дөхөж буй эсвэл дууссан бараанаас захиалга хийгдвэл хөдөлгөөн хэсгийн хүлээгдэж буй хөдөлгөөн хэсэгт нэмэгдэнэ. Тухайн бүтээгдэхүүнийг нөөц хэсэгт худалдан авалтаар нэмж бүртгээд хүлээгдэж буй хөдөлгөөн хэсэг рүү орж тухайн хөдөлгөөнийг нөхөн ажиллуулах хэрэгтэй.
Жишээ: Coca cola
Үйлчлүүлэгч нийт 7 ширхэг Coca cola захиалсан. Нөөц хэсэгт 5 ширхэг ундаа үлдсэн ба 2 ширхэг ундаа дутагдсан учираас Хүлээгдэж байна, Хэсэгчилэн биелсэн гэсэн 2 төлөвтэй харагдана.
Бүтээгдэхүүн> Бараа материал >Хөдөлгөөн>Хүлээгдэж буй хөдөлгөөн

Нөөц хэсэгт худалдан авалтаар 5 ширхэг Coca cola ундааг бүртгэнэ.

Нөөц хэсэгт ундаа бүртгэсэн болохоор тухайн хүлээгдэж буй хөдөлгөөн хэсэг рүү орж, хөдөлгөөн бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл рүү орно. Үүний дараа Нөхөн ажиллуулах товчийг дарснаар нөөцөөс захиалгын ундааг нөхөн оруулж тухайн хөдөлгөөнийг амжилттай биелүүлнэ.
-
Борлуулалтын өртөг

-
Борлуулалт

Нийт хөдөлгөөн хэсэгт тухайн хөдөлгөөнүүд Биелсэн төлөвтэй харагдана. Мөн нөөц хэсгээс 2 ширхэг ундаа хасагдана.

Дутагдсан бараа материал
-
Бүтээгдэхүүн> Бараа материал >Хөдөлгөөн>Дутагдсан бараа материал -
Нөөцөнд байгаа үлдэгдлээс илүү гарсан захиалга хийгдэх үед тухайн захиалга Дутагдсан бараа материал хэсэгт бүртгэгдэх ба
Нөхөн бүртгэххэсэгт дарахад Худалдан авалт хэсэг гарч ирснээр тухайн бүтээгдэхүүнийг дахин оруулж нөөц рүү нэмж өгнө. -
Нөөц хэсэгт Худалдан авалтаар бүтээгдэхүүн бүртгэх заавар харах бол энд дарна уу!
