Skip to main content

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 7 дугаар сарын 6

Энэхүү Нууцлалын бодлого нь QMenu болон түүний дагалдах QMenu Business аппликейшн, системийг (цаашид "Үйлчилгээ" гэх) ашиглах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах болон хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна. Та манай үйлчилгээг ашигласнаар энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.


1. Цуглуулах мэдээллийн төрөл

Бид үйлчилгээний төрлөөс хамааран дараах мэдээллүүдийг цуглуулдаг:

  • Бизнес эрхлэгчийн мэдээлэл: Байгууллагын нэр, регистрийн дугаар, хариуцсан ажилтны нэр, имэйл хаяг, утасны дугаар, төлбөр тооцооны мэдээлэл.
  • Төхөөрөмж болон Системийн мэдээлэл: Аппликейшн ажиллуулж буй төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем (iOS/Android), IP хаяг, аппликейшны дотоод алдааны лог (Crash logs, dSYMs).
  • Ашиглалтын түүх: Цэс шинэчлэлт, захиалгын түүх, хандалтын хугацаа болон аппликейшн доторх идэвхтэй үйлдлүүд.

2. Мэдээлэл цуглуулах, ашиглах зорилго

Цуглуулсан хувийн мэдээллийг зөвхөн дараах хууль ёсны зорилгоор ашиглана:

  • Үйлчилгээний тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах, захиалга, цэсийг бодит хугацаанд удирдах.
  • Системийн аюулгүй байдлыг хангах, зөвшөөрөлгүй хандалт, луйвраас сэргийлэх.
  • Хэрэглэгчийн санал хүсэлтэд хариу өгөх, техникийн дэмжлэг үзүүлэх.
  • Аппликейшны алдааг засварлах, тогтвортой байдлыг сайжруулах.

3. Гуравдагч талын үйлчилгээ ба Мэдээлэл дамжуулалт

Бид таны хувийн мэдээллийг бусдад худалдахгүй. Танд үйлчилгээг илүү чанартай хүргэхийн тулд дараах олон улсын стандарт бүхий гуравдагч талын дэд бүтэц, үйлчилгээг ашигладаг бөгөөд тэдгээр нь мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй:

  • Дэд бүтэц, серверийн үйлчилгээ (Жишээ нь: AWS, Cloudflare)
  • Системийн алдаа болон аналитик хяналтын хэрэгслүүд

4. Мэдээллийн хамгаалалт ба Хадгалалт

Бид хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, өөрчлөлт, задруулахаас хамгаалахын тулд салбарын стандарт бүхий шифрлэлт (SSL/TLS) болон хамгаалалтын техникийн арга хэмжээнүүдийг авч ажилладаг. Хувийн мэдээллийг таныг бүртгэлээ устгах хүртэл эсвэл хуулиар заасан шаардлагатай хугацаанд хадгална.

5. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч та дараах эрхийг эдлэнэ:

  • Өөрийн хувийн мэдээллээ шалгах, засварлах, шинэчлэх.
  • Аппликейшн доторх тохиргоо эсвэл дэмжлэг үзүүлэх сувгаар дамжуулан бүртгэлээ бүрмөсөн устгахыг шаардах.
  • Мэдээлэл цуглуулах үйлсийг тодорхой хэмжээнд хязгаарлах (зарим функц ажиллахгүй байх эрсдэлтэй).

6. Бодлогын өөрчлөлт

Энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орвол бид тухай бүрт нь энэ хуудсаар дамжуулан мэдээлэх бөгөөд "Сүүлд шинэчилсэн" огноог шинэчлэх болно.

7. Холбоо барих

Нууцлалын бодлого болон таны хувийн мэдээлэлтэй холбоотой санал гомдол, асуулт байвал дараах сувгаар бидэнтэй холбогдоно уу:

  • Имэйл хаяг: info@qmenu.mn
  • Вэбсайт: www.qmenu.mn